четверг, 25 октября 2012 г.

ХОЁР. САНААЧЛАГЧДЫН ОНОЛ ДҮГНЭЛТ №1



ОНОЛ, БОДОЛ, ДҮГНЭЛТ. № 1
Оюуны өндөр чадамжтай учраас үе тэнгийнхнээсээ түрүүлж явдаг, үеийн нөхдөөсөө илүү сурдаг хүүхдүүд хот, хөдөөгийн сургуулиудын аль ч ангид олон байна. Энэ хүүхдүүдийг төр засаг ч, ард түмэн ч, багш сурган хүмүүжүүлэгчид ч манай эх орны хөгжил дэвшил, мандал бадралын хошуучлагчид хэмээн үзэж, тэдний төлөө зориуд тусгай үйл ажиллагаа явуулах их шаардлага бий. Ийм найз нөхдөө үе тэнгийн олон нөхөд нь бас л их хүндэлж, хайрлаж, ойртож үерхэж байдаг юм. Хаа нэгтэй ганц нэг хүүхэд л хор нь хөдөлж байх шиг санагддаг. Хор, шар нь хөдлөвч хорлох сэтгэл байхгүй нь дэндүү сайхан. Түүний сурсныг би сурна. Түүний чадсаныг би чадна. Түүнээс би юугаараа доор юм бэ?гэсэн өнгө аястай хор, шарыг монголчууд үнэлж, хүний сайн чанарт тооцдог шүү дээ.
Оюуны өндөр чадамжтай хүүхэд сургуулийн өмнөх насныхан дотор ч олон бий. Харин тэднийг ямар аргаар таних вэ?Таньсан гэж бодъё. Тэдэнд хэн, юуг, яаж заах вэ? гэх мэт олон асуултад хариу өгөх байлаа.
Оюуны өндөр чадамжтай хүүхэд ердийн сургуульд сурахад:
-Ачаалал нь хөнгөдөөд дэмий өнгөрүүлэх сул цаг ихтэй байдаг. Цаг алтнаас үнэтэй.
-Илүү ихийг сурч, мэдэх олон он жил өнгөрч, оюуны залхууралд орох нь элбэг байгаа. Тэднээс будаа идэгчид л их олширно. Будаа идэгчдийн зарим нь буруу ааш гаргана.
-Залхуу биш хэсэг нь биеийн тамир, урлаг, соёл, шинжлэх ухааны бүлгэм, дугуйланд сурна. Тэндээс багагүй юм сурна аа. Гэвч чамлалттай байдаг.
-Эцэг эх нь онц сурдагт нь баярлаад, магтаад, сайрхаад байхаас илүүг бодохгүй байлаа.
-Багш нь миний шавь, онц сурдаг шавь гэж магтаж, бахархаж, омгорхож байдаг. Харин оюуны өндөр чадамжтай хүүхэд бусдадаа сайн, муу ямар нөлөөтэйг болон бас өөрт нь бусад хүүхдүүд ямар бэрхшээл, саад учруулж байгааг анзаардаг ч үгүй..
Ийм хүүхэд олон байгааг дээр, дооргүй мэдэж байсан. Тэгэхдээ хотын цөөн хэдэн сургууль дээр цөөн хүүхдийг хамарч ганц нэг хичээлээр гүнзгий сургалт зохион байгуулж байлаа. Тэр гүнзгий сургалттай ангид хүүхдээ оруулах хүсэл сонирхол асар их.
Тийм ангид жинхэнэ оюуны өндөр чадамжтай нь ордог байсан гэвэл бас тийм биш. Тэр ангид дарга, сайд нар ч хүүхдээ шахаж оруулна, багш нар ч аргалж оруулна, танил тал нь ч гуйж оруулна. Ингэсээр байгаад сайндаа л тал нь оюуны өндөр чадамжтай хүүхэд байх жишээтэй. Үүнээс болоод нөгөө их бодсон гүнзгий сургалт нь саарах байдалд хүрэх нь гарцаагүй болж байлаа. Тэр үед гүнзгийрч буй хичээлийн агуулга ямар байхыг л чухалчлаад байхаас биш сурган хүмүүжүүлэх бусад асуудлыг бараг орхисон.
Бид бол оюуны өндөр чадамжтай хүүхдүүд сурдаг тусдаа сургууль байх хэрэгтэй. Түүнд хүүхдийг сургуулийн өмнөх наснаас нь элсүүлж сургах нь зөв юм. Ийм хүүхдүүдийг сургах арга зүйг боловсруулж гаргая. Монголд энэ л хэрэгтэй байна. гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Ийм арга зүй буй болох нь Монголын бас нэг баялаг болно.

Комментариев нет:

Отправить комментарий