Хичээлд идэвхтэй оролцвол уншсан ном, зохиолоо ярьж өгнө шүү
Өнөөгийн ахмад
үеийнхнийг залуу байх үед ном нь хамгийн гайхамшигтай сонин зүйл байж. Тэр
үеийн хүүхэд залуус зав чөлөө л гарвал ном уншихаас биш ямар кино, радио,
телевиз, компьютер, интернет гэж гүйх биш. Бас тэр үеийнхэн бүгдээрээ ном их
уншаад ч байсан юм биш. Мөн л цөөн хэд нь ном унших их дуртай, олдсон ганц
номоо нэг нь нөгөөдөө дамжуулж, уншчихаад өөр ном олдохыг хүсэн хүлээдэг байж.
Олонх нь ном уншихгүй ээ. Харин бусдаараа, эсвэл багшаараа яриулах дуртай
байсан. Тэд номд дуртай боловч унших чадвар тааруу учраас л өөрөө уншихгүй,
хүнээр яриулах дуртай байсных. Тэр байтугай “хичээлд идэвхтэй оролцвол уншсан
ном, зохиолоо ярьж өгнө шүү” гэж багш нар нь шавь нараа идэвхжүүлэх арга болгож
байсныг санаж байна. Дээр үед ч, өнөөдөр ч бага ангийн сурагчдын дийлэнх
олонход унших чадвар муу төлөвшүүлж байгаа нь дэндүү харамсалтай. Энэ
дутагдлыг, хүүхэд, залуус ном уншихгүй байгаа шалтгааныг үнэн зөв
тогтоохгүйгээр буруу дүгнэлт хийвэл хийх ажил бас л буруу болно
Монгол улсын гавьяат
багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Дүгэр овогт Сумьяагийн
Нэргүйн бүтээл ”Оюуны
хөгжилд нь нийцүүлэн авьяаст нь үндэслэн сургах тухай” ном нь түүний 1970 аад оноос эхэлсэн судалгаа
шинжилгээний ажлын гол гол дүгнэлт, үр дүнг тусгасан байна. Энэхүү бүтээлтэй
өнгөвчхөн танилцахад боловсролын тухай л юм шиг санагдах боловч лавшруулан сайн
бодвол бүх хүмүүс, бүх байгууллага, түүгээр ч зогсохгүй төр засгийн бодлоготой
ч холбогдох бололтой.
Комментариев нет:
Отправить комментарий