Оюуны өндөр чадамжтай хүүхдүүдийг тусад нь
сургах сургуулийн агуулга, арга зүйг боловсруулан гаргах зорилготой эрдэм
судалгааны ажил орхигдсон байна. Гэтэл ийм хүүхэд Монголд маш олон байна. Ийм
зорилготой судалгааны ажлыг хийхгүй цаг алдаж байна. Хэн нэгнийг хийнэ гэж хүлээх
ямар хэрэгтэй юм. БИ хийхгүй юм бол хэн хийх юм. Эхлэх нь хийх ажлынхаа тэн
хагастай тэнцдэг. Бид эхэлье. Гүйцээх нь дараачийн хүнийх. Энэ судалгааны ажлыг
төр засаг, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид дэмжинэ. Учир нь бүгдийнх нь
хэрэгцээ, сонирхол, хүсэл мөрөөдөл, хүлээлт мөн юм.
Бүтээлч сэтгэхүй, санаачилга, эзэн хүний
байр суурь, өөрийн оюун ухааны хүчинд урамшдаг, итгэдэг байх зэрэг олон сайн
чанарыг хүүхэд бүрд төлөвшүүлэх ажлыг бүх багш хийж сурах нь нэн чухал болжээ. Үүний
төлөө асуудал шийдвэрлэх сургалтын арга, мэтгэлцэх, төсөлт ажил хийх зэрэг
аргуудыг багш бүр сурах, хэрэглэх нь чухал юм. Энэ чиглэлээр аргачлал
боловсруулах, хэрэглэж турших ажил хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн.
1960-аад оноос асуудал шийдвэрлэх
сургалтын талаар олон орны эрдэмтэд ярьж, бичиж, судалж эхэлсэн түүхтэй. Би
1972 оноос эхлэн энэ асуудлыг тууштай судалж, анхны ном, өгүүлэлдээ бичиж,
нийтлүүлж байлаа. Энэ асуудалд би цөөн хэдэн зүйлийг нэмэрлэсэн юм. Тухайлбал:
– хичээл дээр багш, сурагчид хамтран
шийдвэрлэх асуудал гэж юуг хэлэх,
– асуудал үүсэх нөхцөл гэдэгт юуг ойлгох,
– түүнийг хэрхэн бүрдүүлэх,
– асуудал шийдвэрлэх сургалтын аргууд
хэдэн, ямар үйлээс тогтох
– хэдэн янзын арга байх зэрэгт өөрийн дүгнэлт,
тодорхойлолт өгсөн юм.
Комментариев нет:
Отправить комментарий