среда, 10 июня 2020 г.

СУРГУУЛИАС ЮУГ НЬ ШАЛГАХ БОЛ

СУРГУУЛИАС ЮУГ НЬ ШАЛГАХ БОЛ
Шалгалт бол сайшаал , зэмлэл дагуулдаг ажил
Шалгалт бас нэр төрд нь халддаг ч ажил
Шалгалтад дээр дооргүй их ч бэлдэнэ
Юу шалгахыг нь мэдэх гэж их ч чармайна
    Мэдлэг шалгана гэвэл мэдүүлэх гэж хичээнэ
    Ариун цэвэр шалгана гэвэл шалаа угаана
    Ангиудыг гэвэл ширээ, сандлаа будна
    Цаас шалгана гэвэл цаасаа л бэлдэнэ
Хүүхэд мэдлэгтэй болох гэж сурагч болно
Хүүхдийг мэдлэгтэй болгох гэж багш болно
Мэдлэгийн төлөө л сургууль байдаг болохоор
Мэдсэн, эсэхийг нь л шалгаж байх нь зөв  
                                              Д.С.Нэргүй

Комментариев нет:

Отправить комментарий